“Өргөө миний нүдээр” хүүхдийн гар зургийн уралдаан зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Өргөө миний нүдээр” гар зургийн уралдаан зарлалаа.
Уралдаанд 8-12 насны хүүхдүүд оролцох боломжтой бөгөөд “Өргөө”кино театрт юу үзэж, аз жаргал, баяр баясал хэрхэн мэдэрдэгээ зурах юм. Бүтээлээ усан болон тосон будаг, харандаагаар А3 хэмжээтэй цаасан дээр зурах аж.
Нэгдүгээр байрт шалгарсан бүтээлийн эзэн 200 мянган төгрөгийн кино үзэх эрх, Хүүхдийн баярын бэлэг, “Өргөө кино театрын гарын бэлэг”, II байрын эзэн 100 мянган төгрөгийн кино үзэх эрх, Хүүхдийн баярын бэлэг, “Өргөө” кино театрын гарын бэлэг, III байр 50 мянган төгрөгийн кино үзэх эрх, Хүүхдийн баярын бэлэг, “Өргөө” кино театрын гарын бэлэг тус тус гардах юм. Шагналыг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гардуулна.
Бүтээлийг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99767694 утсаар авах боломжтой.

Ж.Болор