Нянгийн бохирдолтой 22 төрлийн хятад хүнсний бүтээгдэхүүнийг сэрэмжлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хими,нян судлалын шинжилгээгээр эрүүл ахуй,стандартын шаардлага хангаагүй хүнсний болон бусад бүтээгдхүүний 22 нэр төрлийн жагсаалт гаргажээ. Үүнд Хятад улсаас оруулж ирсэн хямд үнэтэй, хүүхдүүдийн худалдаж авах сонирхолтой,хаяг шошгогүй зах,дэлгүүр,түцээр зарагдаж байгаа хүнсний бүтээгдхүүнүүдээс хүүхдүүдээ онцгой сэрэмжлүүлэхийг анхааруулсан байна.Энэхүү нянгийн бохирдолтой бүтээгдхүүнүүдийн сэрэмжлүүлгийг Ховд аймгийн МХГазар нээлттэй хаалганы өдрөөр ард иргэдэд сурталчилж, сэрэмжлэхийг зөвлөсөн юм.
Үүнд хятад чавга,хатаасан жимс нянгийн бохирдолтой, хятад цэлцэгнүүр,хятад шоколад,хятад шүгэлтэй чихэрнээс гэдэсний бүлгийн нян илэрсэн байна.Мөн хятад сүүтэй чихэр/Candy/,хятад олгой ундаа,хятад савхан печень,хятад мөхөөлдөснөөс гэдэсний бүлгийн нян илэрчээ.
Хятад халуун ногоо нитритийн хэмжээ их, бүх төрлийн бохь хүнсний бус будагтай,гаа,тамхин бохь гэдэсний бүлгийн нян илэрсэн байна.
Хятад тамхин гаа,бэлэн хоол, чулуун чихэр, задгай печень,задгай вафли,шоколадтай цэлцэгнүүр,хөөсөнцөр, тавлеткан чихэр,үрлэн чихэр,жис нянгийн бохирдолттой гэжээ.
Хуурай сүү,сүүн бүтээгдэхүүнээс меламин,дамбаоли хөөлт хар тугалга илэрсэн бол шүдний оо химийн бодисын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байгааг сэрэмжлүүлж байна.
Дээрх нэр бүхий нянгийн бохирдол,гэдэсний бүлгийн нян илэрсэн бүтээгдхүүнүүдийг Хүнсний аюулгүй байдал- үндэсний зөвлөлдөх уулзалтанд гаргасан үзэсгэлэнгээс бас сэрэмжлүүлжээ.
Хүүхдийн баяраар эцэг,эхчүүд эрүүл аюулгүй,эх орны үйлдвэрийн хүнсний бүтээгдхүүнийг баталгаатай дэлгүүрээс худалдан авч, хүүхдүүддээ хор биш хоол сүү тараг, эрүүл агаар нар салхиндгарч ус агаараар чийрэгжүүлж аз жаргалтай өнгөрүүлээсэй.
Хүнсний аюулгүй байдал- үндэсний зөвлөлдөх уулзалтанд гаргасан үзэсгэлэнгээс дараахь хүнсний бүтээгдхүүнийг сэрэмжлүүлжээ
А.Бямбасүрэн