Сайншандын иргэд хямд үнэтэй орон сууцтай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд ам метр нь 650 мянган төгрөгийн үнэтэй орон сууц баригдаж байна.
Орон сууцыг Дорноговь аймгийн Нутгийн зөвпөлийн санхүүжилтээр ахмад настан, залуу гэр бүл болон анх удаагаа байртай болох гэж буй гэр бүлийг дэмжих зорилгоор аймгийн ЗДТГ-тай хамтран барьж буй бөгөөд эхний орон сууцнууд энэ оны есдүгээр сард ашиглалтад орох аж.
Сайншанд сумын хоёрдугаар багийн нутагт дөрвөн блок бүхий 260 айлын орон сууц, гуравдугаар багийн нутагт мөн л дөрвөн блок бүхий 260 айлын орон сууц, Замын-Үүд суманд мөн л 260 айлын орон сууцыг тус тус барьж байна. Орон сууцны барилгыг БНХАУ-ын Эрээн хотын барилгачид барьж буй бол засал чимэглэлийн ажлыг нутгийн барилгачид гүйцэтгэхээр болжээ.

Х.Эрдэнэбулган