Хөдөлмөрийн баатар Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр 100 хувийн саналаар сонголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-28 17:49:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны ээлжит бус "Их Эе" хуралдаан болж, тус холбооны тэргүүнээр "Гацуурт" компанийн ерөнхий захирал, “Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Л.Чинбатыг 100 хувийн саналаар сонголоо.

МҮБХ-ны тэргүүний сонгуульд дөрвөн хүн өрсөлдсөн боловч Х.Баянмөнх, А.Сүхбат, Хүдэрбаатар нар нэрээ татсанаар Л.Чинбат 100 санал авч сонгогдсон байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн Л.Чинбат өмнө нь Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай юм. Харин МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж нь энэ холбоог сүүлийн 20 шахам жил удирдсан юм.

Д.Өлзий            

相关新闻