Аймгийн төвд шинээр гүүр барихад дэмжлэг үзүүлэхийг хүслээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Азийн Хөгжлийн Банкны Масахиро Нишимура тэргүүтэй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн баг өнгөрсөн долоо хоногт тус аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийнхэн замын барилгын ажилтай газар дээр нь танилцаж, аймгийн удирдлагуудтай уулзан санал бодол солилцсон юм. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн төвийн Ховд голын төмөр бетон гүүрийн ашиглалтын хугацаа дуусч, хүнд даацын машин явах боломжгүй болсон тул шинээр гүүр барих ажилд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Ажлын хэсэг шинээр барих гүүрийн зураг төсвийг гаргаж хүргүүлсэн тохиолдолд банкны холбогдох байгууллагын хуралд оруулж хэлэлцүүлэх боломжтойг илэрхийлсэн юм.
Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банктай хамтран "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээнд 2014 онд Өлгий-Толбо чиглэлийн 60 км, Өлгий-Цагааннуур чиглэлийн 40 км хатуу хучилттай авто зам баригдаж ашиглалтад орсон бөгөөд төслийн хоёрдугаар хэсэг болох 189.7 км замын ажил одоо үргэлжилж байна. Төслийг БНХАУ-ын China Huashi Enterprises компани гүйцэтгэж, Ай Си Ти сайн консалтинг компани зөвлөхөөр ажиллан 2018 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.
Уг замыг ашиглалтад оруулснаар баруун бүсийн босоо тэнхлэгийн Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн авто зам бүрэн хатуу хучилттай болох бөгөөд тус замаар жилд 5000 мянган машин дайран өнгөрөх тухай судалгааг Азийн хөгжлийн банкны зүгээс гаргасан юм. Мөн тээвэр ложистикийн харилцаа өргөжиж, аялал жуулчлал, үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, шинээр ажлын байр бий болгох чухал ач холбогдолтойг мэргэжлийн хүмүүс онцолж байна.

Ө.Нурболат