Спортын гурван холбоо МҮОХ-ны гишүүнээр элслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-30 08:46:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны бүх гишүүдийн хурлаар шинээр гишүүн спорт холбоогоор Монголын гольфын холбоо, Монголын серфингийн холбоо, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоог элсүүлэхээр шийдвэрлэжээ.

МҮОХ-ны гишүүн нийт 65 холбоо байсан бөгөөд зуны олимпийн 23, өвлийн олимпийн 4, олимпийн бус 22, үндэсний 5 спорт холбоо болон 11 бусад холбооноос бүрдэж байв. Одоо харин дээрх 3 шинэ холбоо элссэнээр 68 спорт холбоо нэгдсэн байна.  

МҮОХ-ны бүх гишүүдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, уг хурлаар МҮОХ-ны бүтэц, орон тоо, 2017-2021 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө, 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төсвийг баталжээ. Мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийн үндсэн цалинг 960 мянган төгрөгөөр баталсан байна.

Д.Өлзий
相关新闻