Улсын шилдэг даамчид тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМУ/. Баянхонгор аймагт энэ сарын 22-28-нд 100 буудалт даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж шилдгүүдээ тодруулав.
Энэ удаагийн УАШТ нь Баянхонгор аймгийн Засаг даргын ивээл дор боллоо. Тэмцээнд 2016 оны болон урьдчилсан шатны тэмцээнээс шалгарсан шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 14 тамирчин тойргийн журмаар өрсөлдсөн юм. Нийт 13 тойрог тоглоход эрэгтэйчүүдээс олон улсын их мастер /ОУИМ/ Г.Ганжаргал 21 оноогоор, эмэгтэйчүүдээс спортын мастер Е.Ариунзаяа 18 оноогоор тэргүүлж, Улсын аварга цолыг хүртлээ.
Г.Ганжаргал улсын аваргын долоо дахь түрүүгээ хүртсэн бол Е.Ариунзаяа хоёр дахь түрүүгээ авч, улсын хошой аваргаар тодорлоо.
Энэ жилийн тэмцээнд өсвөрийн тамирчид хүч түрэн гарч ирж байгааг харуулж, эмэгтэйчүүдийн өрсөлдөөнд 14 настай Б.Мишээл мөнгөн медаль хүртсэн. Мөн 16 настай Б.Отгон-Эрдэнэ, Г.Хэрлэнмөрөн нар шагналт байрт шалгарлаа. Энэ ангилалд 2-5 дугаар байрт шалгарсан даамчид адил 17 оноотой байснаас ямар өрсөлдөөн өрнөснийг харуулав. Хашир туршлагатай улсын аварга, их мастер М.Нямжаргал, улсын аварга, ОУХМ Б.Нандинцэцэг нар 8, 9 дүгээр байрт орлоо.
Эрэгтэй даамчдын дүнг танилцуулахад, Г.Ганжаргал 21 оноо /8 хожил, 5 тэнцээ/, Ц.Отгонбилэг 20 оноо /8 хожил, 4 тэнцээ, 1 хожигдол/, Д.Эрдэнэбилэг 20 оноо /7 хожил, 6 тэнцээ/, Г.Гэрэлболд 19 оноо /8 хожил, 3 тэнцээ, 2 хожигдол/, Ц.Хашчулуун 16 оноо /6 хожил, 4 тэнцээ, 3 хожигдол/-гоор эхний таван байрт шалгарлаа.
Харин эмэгтэй даамчдаас Е.Ариунзаяа 18 оноо /8 хожил, 2 тэнцээ, 3 хожигдол/-гоор тэргүүлж, Б.Мишээл 17 оноо /6 хожил, 5 тэнцээ, 2 хожигдол/, М.Одгэрэл 17 оноо /6 хожил, 5 тэнцээ, 2 хожигдол/, Б.Отгон-Эрдэнэ 17 оноо /6 хожил, 5 тэнцээ, 2 хожигдол/, Г.Хэрлэнмөрөн 17 оноо /5 хожил, 7 тэнцээ, 1 хожигдол/-той тус тус эхний байруудыг эзэллээ.

Д.Өлзий