Онцгой амжилт гаргасан хөлбөмбөгчдийг урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-30 09:26:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцсон ч чансаа өндөр багуудыг буулган авч шилдэг наймт үлдэж түүхэн амжилт гаргасан, залуучуудын футзалын шигшээ багийг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар уулзаж баяр хүргэлээ.

Тус уулзалтын үеэр Монголын хөлбөмбөгийн шигшээ багуудын статистикаар одоогоор хамгийн өндөр амжилт үзүүлээд байгаа С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай залуучуудын футзалын шигшээ багийн тамирчдад урамшуулал олгов.

Ерөнхийлөгч А.Ганбаатар гурван үеэрээ Монголын хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэж ирсэн С.Эрдэнэ-Очирыг “Манай улсын футзалын өнгийг тодорхойлж, арга барилыг бий болгосон шилдэг дасгалжуулагч” болохыг онцлон дурдаад шигшээ багийнхаа амжилтыг ахиулан бусад дасгалжуулагчдад үлгэр дуурайл болж байгаад баяр хүргэв. Тэрбээр, шигшээ багийн залуусыг төрүүлж өсгөсөн эцэг эх, сурган хүмүүжүүлсэн анхны багш дасгалжуулагч нар болон бүх клубт талархал илэрхийллээ.

Мөн футзалын шигшээ багийн том амжилтанд “Дуулиан 2020” тэмцээн нөлөөлснийг дурдаж, бидний амжилт “Нэг баг – Нэг зорилго” уриалга дор нэгдсэн, санаа нийлсэн олон талт оролцооны үр дүн гэдгийг онцлов хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Д.Өлзий 
相关新闻