“Fiba 3x3 Ulaanbaatar Challenger” тэмцээнийг 140 оронд шууд дамжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-30 14:18:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 /Гурвын эсрэг гурав/ төрлийн “Fiba 3x3 Ulaanbaatar Challenger” /Гран при/ улсын тэмцээнийг Улаанбаатар хотноо Сүхбаатарын талбайд ирэх сарын 3-4-нд зохион байгуулах болсон талаар зохион байгуулагчид нь Туушин зочид буудалд хэвлэлийн бага хурал хийлээ.



Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, MCS Coca Cola ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав: “Бид 2005 оноос өнөөдрийг хүртэл 12 жилийн турш сагсан бөмбөгийн “Гурвын эсрэг гурав” 3х3 төрлийг улс орны хэмжээнд дэмжин хөгжүүлж дотооддоо олон тэмцээн зохион байгуулж ирсний үр дүнд энэ спортоор хичээллэгч хүүхэд залуусын амжилт, ур чадвар эрс дээшилж, олон улсын түвшинд амжилт гаргах болсон.



Тухайлбал, сүүлийн хоёр жилд, Оюутны Ази тивийн АШТ-ээс мөнгө /2015 он/, Азийн элсний наадам мөнгө /2016/, ДОАШТ мөнгө /2016/, Ази тивийн 2017 оны оюутны АШТ алтан медаль /ирэх 9-р сард ДАШТ-д оролцох эрх авсан/,  “FIBA 3х3 Challenger 2017” /Дэлхийн Гран при/ тэмцээний хүрэл медаль тус тус хүртээд байна. Манай баг тамирчид ранк буюу чансаагаар дэлхийн 160 дугаараас богино хугацаанд 66-д эрэмбэлэгдлээ.



Энэ тэмцээнд Серби, Словени, Бразил, Испани, Голланд, Австрали, Япон, Бразил, Франц, Чех, ОХУ-ын 11 баг ур чадвараа сорихоор Монгол Улсад ирнэ. Тэд Туушин зочид буудалд байрлана. Тэмцээн зохион байгуулагч орны хувьд эх орноо төлөөлж Гран при тэмцээний эрхээ өвөртөлсөн “UB Garuda”-гаар ахлуулсан дөрвөн баг оролцоно. Тус тэмцээнээс эрх авсан багууд “Их дуулга”-д өрсөлддөг. Улаанбаатарын Гран при-гээс ирэх 7-р сард Японд болох "FIBA 3x3 WORLD TOUR"-ын эрх олгоно. Энэ удаа 3х3 төрлөөр ДАШТ-ийн медальтай шилдэг тоглогчид манай нийслэлд ирнэ. Тодруулбал, дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Душан Булутаар тэргүүлсэн алдарт Novi Sad Al Wahda баг, 2016 оны World Tour-ийн аварга, Словений Ljubljana баг оролцох бөгөөд тэмцээнд нийт 16 баг өрсөлдөнө. Тухайлбал,Мөн Серби, Словени, Япон, Нидерланд, Испани, Бразил, Франц, Австрали, Чех, ОХУ, БНАСАУ-ын шигшээ багууд ур чадвараа сорино.



Монголын сагсан бөмбөг сонирхогчид 2016 оны ФИБА 3х3-ийн дэлхийн аварга, дэлхийн ранк-ыг тэргүүлэгч Сербийн Душан Булутаар тэргүүлсэн алдарт Novi Sad Al Wahda баг, 2016 оны World Tour-ийн аварга, саяхан болсон Малайзын Penang Challenger-ийн аварга Словений Ljubljana зэрэг дэлхийн шилдгүүд ирж өрсөлдөнө.

Сүхбаатарын талбайд болох энэ тэмцээнийг ОУСБХ-ноос youtube-ээр дэлхийн 140 оронд шууд дамжуулан үзүүлэх юм. Юнитель компани төв талбайд шилэн кабель суурилуулах ажлыг гүйцэтгэнэ” гэлээ.

Д.Өлзий
相关新闻