Монгол Улсын гавьяат нисгэгч Г.Ерөөлтөд”Ховдын төлөө” медаль гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Чандмань сумын уугуул Монгол Улсын гавьяат нисгэгч Гочоогийн Ерөөлтийг аймгийн Засаг дарга Д.Галсандондог хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, аймгийн Засаг даргын нэрэмжит "Ховдын төлөө" медаль гардуулав.
Монгол улсын гавьяат нисгэгч Г.Ерөөлт 1960 онд Ховд аймгийн Чандмань суманд төржээ. Тэрээр 1982 онд ОХУ-ын Омск хотод Нисэхийн дунд сургууль, 1994 онд Украйн улсад Нисэхийн академи тус тус төгссөн байна. Нисгэгч Г.Ерөөлт Монголын Иргэний агаарын тээвэрт 35 жил ажиллахдаа 23 мянган цаг агаарт ниссэн гэдэг. Анх АН-2 онгоцоор Увс аймагруу нислэг үйлдсэнээр нисгэгчийн гараагаа эхлүүлж байсан дурсамжаа хуваалцлаа.
Монгол Улсын гавьяат нисгэгч Г.Ерөөлт сүүлийн 15 жил тасралтгүй “Покер- 50” онгоцоор нислэг үйлдэж байгаа бөгөөд одоо "Хүннү эйр" ХХК-д “Покер 50” онгоцны багш нисгэгчээр ажиллаж байгаа юм.

А.Бямбасүрэн