“Акустик вечер” арга хэмжээ залуусыг нэгтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ariunzaya@montsame.mn
2017-05-31 15:31:32
Москва /МОНЦАМЭ/ ОХУ дахь МЗХ-ны төлөөлөл “Ле Мон” клубын уламжлал болгон зохион байгуулдаг “Акустик вечер” амьд хөгжмийн үдэш энэ сарын 28-нд боллоо.

Дөрөв дэх жилдээ болсон амьд хөгжмийн үдэшлэгт Москва хотын 10 гаруй их дээд сургуульд суралцагч 50 гаруй оюутан залуусаас гадна Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөл  оролцов.

Ийнхүү оюутан залуус цугларч нэгэн үдшийг эх орон, элгэн саднаа дурсан дуртай дуугаа сонсож   өнгөрүүллээ. 

“Акустик вечер” арга хэмжээний үеэр Монгол улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны пресс-атташе Н.Лхагвасүрэн, 3-р нарийн бичгийн дарга Ц.Сайнсанаа нарыг залуусын хөгжилд үнэтэй хувь нэрмэр оруулж, аливаа үйл ажиллагаа явуулахад гүн туслалцаа үзүүлснийг үнэлэн МЗХ-ны “Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч” цол тэмдгээр шагнасан юм.
Мөн “Ле Мон” клубын идэвхитэй гишүүд болох ОХУ-ын БХЯ-ны Цэргийн их сургуулийн сонсогч Л.Болд, Г.Эрдэнэбат нар “Цэргийн алдар” медалиар шагнасныг “Ле Мон” клубын тэргүүн Б.Баттөмөр гардуулав.

 Дашрамд дурдахад Москва хотод залуусын “Ле Мон” клуб байгуулагдаад 4 жил болж байгаа бөгөөд оюутан залуусын боловсрол, хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахад дэм болж буй юм.
 
Москва хот
Л.Нандинцэцэг
相关新闻