Түүх, соёлын олдворуудыг орон нутгийн музейд тавих санал хүргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. 2004 онд тус аймгийн Улаанхус сумын нутгаас олдсон одоогоос 2500 жилийн өмнө амьдарч байсан «тарваган дээл, шувууны толгойн дүрстэй эсгий малгайтай» хүний шарил, саяхан Алтанцөгц сумын нутгаас олдсон ХІІІ зууны дурсгал болох хадны оршуулга зэрэг түүх соёлын үнэт олдворуудыг орон нутгийн музейд тавих саналыг аймгийн Музейн удирдлага БСШУС-ын яаманд хүргүүлжээ. Тус олдворууд нь одоогоор Археологийн хүрээлэнд хадгалагдаж байгаа бөгөөд яамны зүгээс тодорхой шийдвэр гаргаагүй байна.
Баян-Өлгийн аймгийн музей 1988 онд ашиглалтад орсон стандартын шаардлага хангасан зориулалтын байртай тул дээрх түүх, соёлын дурсгалуудыг хадгалж хамгаалах, олон нийтийн хүртээл болгон улмаар гадаад, дотоодын жуулчдыг татах бүрэн боломжтойг аймгийн Музейн захирал А.Айшагүл онцоллоо.

Анх 1948 онд байгуулагдсан тус Музей нь 5258 үзмэртэй. Сүүлийн 4 жилд ард иргэдийн дэмжлэгээр 300 орчим үзмэрийг шинээр тавьж, музейн сан хөмрөгийг баяжуулсан байна. Түүнчлэн байгуллагын төсөвт шинээр үзмэр худалдаж авах зардал байхгүйн улмаас иргэдийн гарт байгаа түүх, соёлын дурсгалууд эвдрэх, устаж үгүй болох, гадаадын жуулчдад зарагдах явдал ихээр гарч байгааг музейн удирдлага хэлж байна.

Аймгийн музей 2016 онд 18,000 орчим хүнд үйлчилгээ үзүүлснээс 750 гаруй нь гадаадын жуулчид байжээ. Өнөөдөр аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, музей сонирхох асуудлыг аяллын хөтөлбөрт тусгуулсан байна. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн боловсрол, танин мэдэхүйн ажлуудыг тогтмол зохин байгуулах зорилт тавин ажиллаж байгаа ажээ.

Ө.Нурболат