“Цэвэр, аюулгүй, эрүүл орчин” аян нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Байгаль орчин, аялал, жуулчлалын газар зэрэг төрийн болон төрийн бус 18 байгууллага хамтран “Цэвэр, аюулгүй, эрүүл орчин” сэдэвт 14 хоногийн аян зарлалаа. Тодруулбал, зургадугаар сард тохиох тэмдэглэлт өдрүүдийн хүрээнд орчны бохирдолтоос үүдэлтэй халдварт өвчнөөс сэргийлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тамхигүй орчин бүрдүүлэх, амьдралын хэв маягаа өөрчилж идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэхийг уриалах зорилгоор уг аяныг эхлүүлжээ.
Жил бүрийн 5-р сарын 31 Дэлхийн тамхигүй өдөр, 6-р сарын 5 Дэлхийн орчны өдөр, 6-р сарын эхний долоо хоногийн бямба гарагт авто машингүй өдөр, мөн 6-р сарын 2 дахь долоо хоног “Гэдэсний халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх 7 хоног” зэрэг арга хэмжээ тохиодог бөгөөд эдгээрийг “Цэвэр, аюулгүй, эрүүл орчин” уриан дор тэмдэглэж байга нь энэ юм. Аяны хүрээнд иргэд олон нийтэд чиглэсэн мэдээлэл сурталчилгаа, сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах, хөрсний бохирлыг бууруулах ариутгал, халдваргүйтгэл хийх, хүнсний бүтээгдэхүүнүүдэд шинжилгээ хийх, Хангал голыг цэвэрлэх зэрэг томоохон ажил хийх ажээ.

Б.Оюун-Эрдэнэ