ОРХОН: Олон хотын “Хангарди” клубын нэрэмжит усанд сэлэлтийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-08-17 17:12:28

Баян-Өндөр,2025 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын “Хангарди” клубын нэрэмжит усанд сэлэлтийн нээлттэй тэмцээн энэ сарын 14-16-ны өдрүүдэд болов. 


Олон хотын нээлттэй тэмцээнд нийслэл болон хөдөө орон нутгаас 16 багийн 220 гаруй тамирчин оролцсон байна. Энэ жилийн тэмцээнийг “Хангарди” клубээс хоёр дахь удаагаа зохион байгуулсан бөгөөд өсвөрийн тамирчид нас насны ангилалд 50-200 метрийн зайд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. 


Улсын хэмжээнд усанд сэлэлтийн 28 клуб байдаг. Ирэх сард Тайланд улсад болох тэмцээнд оролцох тамирчид БНХАУ-д бэлтгэлдээ гарсан тул ийнхүү дээрх тэмцээнд 16 клубын тамирчин хүрэлцэн иржээ.





相关新闻