ОРХОН: Аймгийн хэмжээнд 2000 гаруй хүүхэд сургуулийн босго алхана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-08-14 17:22:04

Баян-Өндөр, 2025 оны наймдугаар сарын 14/МОНЦАМЭ/. Энэ намар Орохон аймгийн хэмжээнд нэгдүгээр ангид 2000 гаруй хүүхэд элсэн суралцана. Элсэгчдийг И-Монголиа цахим үйлчилгээгээр бүртгэж байна. Түр оршин суух иргэд холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн биечлэн ирж, хамран сурах тойргийн сургуульдаа өргөдлөөр хандах боломжтой. 


Цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэл энэ сарын 15,16-ны өдрүүдэд үргэлжилнэ. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг бүрдүүлэн хамран сурах тойргийн цэцэрлэгтээ бүртгүүлэхийг БШУГ-аас зөвлөж байна.


Улсын хэмжээнд 2025-2026 оны хичээлийн жилийн хүүхдийн цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 4-нөөс 18-ныг хүртэл, нэгдүгээр ангийн бүртгэлийг энэ сарын 12-ноос 26-ныг хүртэл зохион байгуулж байгаа юм. 




相关新闻