Өрхийн эмнэлгүүд унаатай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-06-05 13:24:29
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Мандах, Эрдэнэ, Даланжаргалан, Замын-Үүд сум дуудлагад явах түргэн тусламжийн шинэ авто машинтай боллоо.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар ОХУ-д үйлдвэрлэсэн "Уаз фургон" маркийн дөрвөн ширхэг авто машиныг энэ сарын 04-нд сумдын эрүүл мэндийн төвийн эрхлэгч, жолооч нарт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Засаг дарга Т.Энхтүвшин нар гардуулав.
Сумдын Өрхийн эрүүл мэндийн төвүүд түргэн тусламжийн шинэ авто машинтай болсноор эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, чанарыг дээшлүүлэхэд ахиц гарна гэж албаныхан тодотгосон. Цаашид аймгийн Нэгдсэн эмнэлэг болон хөдөөгийн зарим сумдын эрүүл мэндийн төвийн авто машины парк шинэчлэлийг шат дараатай  хийхээр төлөвлөжээ.
Х.Эрдэнэбулган
相关新闻