Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга тоглолтоо толилууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2017-06-05 15:30:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд АНУ-ын Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулга Монгол Улсад анх удаа хүрэлцэн ирж, энэ сарын 3-нд Улсын Филармонид монголын ард түмэнд симфони найрал хөгжмийн гайхамшгийг толилууллаа.

Тоглолтыг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хэлэхдээ, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Женифер Зимдал Галт нар үг хэлсэн бөгөөд тэд хэлсэн үгэндээ хөгжим бол иргэд болоод улс хоорондын харилцааг энгийн  хүчирхэг хэлбэрээр өнө мөнхөд оршин тогтнохын үндэс болгон нэгтгэдэг. Тиймээс  хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэх, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Филадельфийн Симфони найрал хөгжмийн чуулгын тоглолт үнэтэй хувь нэмэр оруулж байна" хэмээн онцоллоо.

相关新闻