Гэнэтийн осол, халдвараас сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Сүүлийн үед хөдөө орон нутаг болон ууланд аялж яваад хачигт хазуулах, могойд хатгуулах явдал гарч буйтай холбогдуулан ОБЕГ-аас ард иргэдийг сэрэмжлүүлэв.
Тодруулбал Өмнөговь аймгийн Бүсийн Оношлогооны Эмчилгээний Төвийн хүлээн авах тасагт Мандал-Овоо сумын харьяат 28 настай эмэгтэй О нь могойд хатгуулаад иржээ. Яаралтай арга хэмжээ авсан ч эмчилгээгээ даалгүй нас барсан мэдээллийг өчигдөр ирүүлсэн байна. Уг хэргийн шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж буй юм. Тиймээс энд тэнд аялж зугаалж явахдаа гэнэтийн осол, гэмтэл, халдвараас сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Ж.Батсайхан