МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын сонгуулийн сурталчилгаа Орхон аймагт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Монгол Ардын Намаас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сонгуулийн сурталчилгааны нээлт Эрдэнэт хотод А.Амарын талбайд боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, О.Содбилэг, Орхон аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлут, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон МАН-ын гишүүн, дэмжигч, иргэд оролцлоо.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдын сурталчилгааны нээлт улс орон даяар нэгэн зэрэг 10 цагт эхэлсэн бөгөөд үүнийг шууд дамжуулсан юм. Нээлтийн үеэр нэр дэвшигч МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд “Би Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын манаач нь болохоор нэр дэвшиж байна. Төр тогтвортой бол түмэн олон амгалан байна. Төр тогтвортой бол төгрөг ч бас тогтвортой болдог. Төгрөг нь тогтворжихоор түмний амьдрал сайжирдаг. Энгийн бөгөөд гарцаагүй үнэн бол энэ. Миний өрсөлдөгч бол ХЯМРАЛ, ХАГАРАЛ хоёр юм. Хэлэхээс илүү хийх нь, хямралыг давах нь, хагарсныг эвлүүлэх нь өнөөдөр хамгаас чухал байна.Үндэснийхээ өв соёлыг дээдэлж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийг эрхэмлэдэг, моринд дуртай монгол хүн миний Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэний учир шалтгаан, зорилго эрмэлзэл энэ билээ” хэмээн нэр дэвших болсон шалтгаан үндэслэлээ онцлон хэллээ.
Шууд дамжуулсан нээлтийн дараагаар Орхон аймгийн МАН-ын хороо сонгуулийн нээлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлж залуу, ахмад үеийн төлөөлөл Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Б.Оюун-Эрдэнэ