Астанад манай 5 боксчин хүчээ сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-09 09:53:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Астана хотноо энэ өдрүүдэд  Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын нэрэмжит сонирхогчдын боксын олон улсын тэмцээн болж байна.

Энэ тэмцээнд манай улсаас 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Б.Төмөрхуяг, 64 кг-д Г.Баярхүү, 69 кг-д О.Батзориг нарын залуу тамирчид хүч, ур чадвараа сорьж байгаа юм. Гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн баг тамирчдаа ахлан, дасгалжуулж байна.

Тус тэмцээний 64 кг-д Г.Баярхүү хүрэл медалийн болзол хангасан бөгөөд мөнгөн медалийн төлөө өчигдөр хүч үзсэн бол 52 кг-д А.Нурлан, 56 кг-д Б.Төмөрхуяг, 69 кг-д О.Батзориг нар хүрэл медалийн төлөө тулалдсан байна.
 

Д.Өлзий

相关新闻