Дифлимпийн наадамд оролцох тамирчдаа шалгаруулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-09 10:08:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Евроазийн нүүдэлчдийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн спортын их наадам өнөөдөр Спортын төв ордны "А" зааланд эхэллээ.

Анхдугаар наадамд Монгол, ОХУ, БНХАУ, Японы 100 гаруй тамирчин сагсанбөмбөг, волейбол, жүдо, ширээний теннис, чөлөөт бөх гэсэн таван спортын төрлөөр өрсөлдөж байна.

Энэхүү наадмыг угтаж өнөөдөр Дэлхийн сонсголгүй иргэдийн Дифлимпийн хорооны Ерөнхийлөгч Валери Никитич Рухледев, Монголын сонсголгүй иргэдийн үндэсний холбооны Ерөнхийлөгч А.Энхбаатар тэргүүтэй төлөөлөгчид БТСГ-ын дарга Ц.Шаравжамцтай уулзаж, санал бодлоо солилцов.

Тус наадмын хүрээнд ирэх долдугаар сард болох /Deaflympic/ чимээгүй олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох тамирчдыг сонгон шалгаруулах юм. Харин манай нийслэлд болж байгаа тус наадам нь энэ сарын 10-нд өндөрлөнө.

 

Д.Өлзий

相关新闻