Хууль хяналтын байгууллагын ажиллагсадыг чадавхжуулах төсөл хэрэгжинэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн сангийн хамтран хэрэгжүүлэх “Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй мөрдөн байцаалт, прокурорын хяналтыг сайжруулах нь” төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Уг арга хэмжээг АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Женифер Зимдал Галт, Монгол Улсын ХЗДХЯ-ны дэд сайд Б.Энхбаяр, Азийн сан олон улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Мелони Линдберг нар нээж үг хэлсэн юм. Элчин сайд Галт энэ үеэр хэлсэн үгэндээ "АНУ-ын Төрийн департаментийн ХХГХ-тэй тэмцэх, хянах газрын санхүүжилтээр энэхүү төслийг хэрэгжүүлэх болсонд би маш их бахархаж байна. АНУ нь Монгол Улсын ХХГХ-тэй тэмцэх үйлсийг байнга дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжиж ажиллах болно" гэлээ.
Батлагдаад удаагүй байгаа “Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг үндэсний хөтөлбөр”-ийг дэмжих хүрээнд энэхүү төслийг Азийн Сан холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд төслийг АНУ-ын Төрийн департаментаас санхүүжүүлж байгаа юм. Төсөл нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь хууль сахиулах байгууллагууд, прокурор, шүүгчдийн дунд хохирогч төвтэй аргачлалын стратеги, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хоёр дахь хэсэг нь хил хамгаалах болон гадаадын иргэн, харьяатын газрын алба хаагчдын ХХГХ-ийн хохирогчийг таньж илрүүлэх, авах хариу арга хэмжээг сайжруулах явдал юм.
Төслийн баг хамтран ажиллах байгууллагуудын хамтаар улс даяар нийт 500 гаруй хууль сахиулагч, прокурор, шүүгч, хил хамгаалах алба хаагч, гадаадын иргэн, харьяатын газрын алба хаагчдад хүрч сургалт зохион байгуулахаар зорьж байна. Түүнчлэн одоо суралцаж байгаа ирээдүйн хууль сахиулагчид буюу сонсогч нарт ХХГХ-ийн тухайн ерөнхий ойлголтыг өгөх сургалт семинар зохион байгуулах юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр хууль сахиулах байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа сайжирч, хохирогч төвтэй аргачлалыг үр дүнтэйгээр ашиглаж, цаашид хүн худалдаалахтай холбоотой гэмт хэргүүдийн хянан шийдвэрлэлт нэмэгдэх болно хэмээн үзжээ.