Онцгой байдлынхан албан хаагчдынхаа ур чадварыг өсгөхөд анхаарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОБЕГ-ын харьяа Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт болсон" Гал унтраах техникийн олон төрөлт спортын ажил, мэргэжлийн тэмцээн-2017" өнөөдөр өндөрлөв. Тэмцээнийг довтолгооны шат, саадтай 100 м-ийн гүйлт, 4х100 м буухиа гүйлтийн төрлүүдээр зохион байгуулжээ.
Тэмцээнийг довтолгооны шат, саадтай 100 м-ийн гүйлт, 4х100 м буухиа гүйлтийн төрлүүдээр зохион байгуулжээ. Тэмцээний нийт дүнгээр салааны захирагч, ахмад Ц.Баярбат ахлагчтай гуравдугаар салаа тэргүүн байр, дэслэгч Т.Ганбаяр даргатай Эрэн хайх аврах бүлэг хоёрдугаар байрт тус тус шалгарсан байна.
Энэхүү тэмцээнийг албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, авхаалж самбааг нэмэгдүүлэх, бие бялдрын тэсвэр хатуужил олгох, албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангуулахад чиглэсэн тэмцээн болгож зохиодог болсноор Онцгой байдлын албан хаагчдын ур чадвар өссөөр байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан