Үнэ төлбөргүй эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ сарын 11-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод Улаанбаатараас нарийн мэргэжлийн эмч нар ирж иргэдэд үнэ төлбөргүй үзлэг шинжилгээ хийж байна.
Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Эрдэнэцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга Г.Энхцэцэг нарын албаны хүмүүс оролцов. Үнэ төлбөргүй үзлэг шинжилгээний талаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат,” Манай улс “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2020 он гэхэд элэгний цироз ,хатуурал, в, с вирусын эмчилгээг өөрийн орондоо хийж, үүнээс сэргийлж чадсан улс болно гэж тунхаглан зарласан.
Өнөөдөр Сайншанд хотод ажиллаж говь нутгийн ард иргэдэд эрүүл мэндийн үзлэг, анхан шатны илрүүлэг оношилгоог хийж, цаашдаа хавдрын өвчнөөр өвчлөхгүй байх, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамрагдах боломжийг олгохын төлөө Эрүүл мэндийн яамны ажилтнууд, улсын клиникийн болон зарим хувийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд ажиллаж байна” гэв.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тавдугаар сарын хуралдаанаар “Элэг бүтэн Дорноговь” дэд хөтөлбөрийг баталж хэрэгжүүлснээс хойш 3000 гаруй иргэнийг в,с вирусын шинжилгээнд хамруулж, вирусын халдвартай 1000 гаруй иргэнийг илрүүлж эмчилгээнд хамруулж буй.
Говийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилээг үнэ төлбөргүй үзүүлэхээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн элэгний нарийн мэргэжлийн эмч, лабораторийн эмч, рентгений эмч, Хавдар судлалын үндэсний төвийн дотрын нарийн мэргэжлийн эмч, хүзүү толгойн нарийн мэргэжлийн эмч, эхоны эмч, Улсын гуравдугаар төв эмнэлгийн эхоны эмч, зүрх судасны нарийн мэргэжлийн эмч, Геронтологийн үндэсний төвийн эхо-ны эмч, нийгмийн ажилтан, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн арьс, харшлын нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж буй. Харин иргэд эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдахаар хөдөөгийн сумдаас олноор цугларч дараалал үүсгэсэн байна.

Х.Эрдэнэбулган