43700 орчим сонгогч санал өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох 2017 оны ээлжит сонгуульд санал өгөхөөр Дорноговь аймагт урьдчилсан байдлаар 43700 орчим сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ. Сонгуулийн санал хураалтад зориулж тус аймгийн хэмжээнд нийт 60 санал авах байрыг засаж тохижуулснаас Сайншанд суманд хамгийн их буюу долоон багийн хэмжээнд есөн санал авах байрыг бэлтгэсэн байна.
"Сонгогчид өөрийн нэр, оршин байгаа хаягаа үнэн зөв эсэхийг харъяа баг хорооны санал авах байрт очиж нягталж шалгах боломжтой бөгөөд хэрэв хаягийн зөрчил гарсан тохиолдолд зургадугаар сарын 11-ний 00.00 цагаас өмнө гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой" гэж аймгийн Сонгуулийн хорооны дарга У.Ганбаатар ярив.
Сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг аймаг, нийслэл дотор хийхийг хориглосон бөгөөд хэрэв тухайн иргэн шилжилт хөдөлгөөн хийх зайлшгүй шаардлага гарвал сонгуулийн санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө хүсэлтээ өөрийн харьяа санал авах байранд бичгээр гаргах боломжтой бөгөөд энэ өдөр нь зургадугаар сарын 12-ны 00.00 цагт дуусах аж. Харин шилжээд явсан сонгогч шилжиж очсон газрынхаа санал авах байранд санал авах өдрөөс 10-аас доошгүй өдрийн өмнө очиж бүртгүүлсэн байх шаардлагатай аж.

Х.Эрдэнэбулган