Долоон орны энхийг сахиулагч эмч, сувилагчдад сургалт зохион байгуулсан нь талархал хүлээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-12 10:44:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид болж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан “UNAMID” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Цэргийн хээрийн хоёрдугаар  шатны эмнэлгийн 8 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн, “UNAMID” ажиллагааны Хойд Секторын цэргийн багуудын  эмнэлгийн бүрэлдэхүүнтэй хамтран “Гэмтэгсдийг аврах лавшруулах тусламж” сэдэвт зайн сургалтыг зохион байгууллаа. Сургалтад долоон орны 9 цэргийн багийн 16 салбар нэгжийн 23 эмч, 41 сувилагч оролцов. Болзошгүй халдлага, гамшиг, ослын үед өвчтөн шархтан олноор бэртэж гэмтсэн тохиолдолд өвчтөн, шархтанг түргэн хугацаанд эрж олох, тэдэнд “Гэмтлийн лавшруулсан тусламж”-ийг цаг алдалгүй чанартай хүргэх дадлагыг эзэмшүүлэх, хээрийн эмнэлгийн нөхцөлд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар үзүүлэх сургалт, дадлага хэлбэрээр зохион байгуулсан Монголын энхийг сахиулагчдад сургалтад оролцсон цэргийн албан хаагчид баярлаж талархсанаа илэрхийлсэн байна гэж ЗХЖШ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан
相关新闻