Футзалын хөлбөмбөгийн дасгалжуулагчид зэрэглэлээ ахиулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-12 14:41:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн Хөлбөмбөгийн холбоо /АХБХ/-ны чансаагаар талбайн хөлбөмбөгийн “А ангилал”-тай тэнцдэг “футзалын II зэрэглэл”-ийн сургалт Улаанбаатар хотноо зургадугаар сарын 5-11-нд амжилттай болов.

АХБХ-ны футзалын нэгдүгээр зэрэглэлтэй манай улсын 47 дасгалжуулагчаас сонгогдсон 14 дасгалжуулагч ур чадвар, мэдлэг боловсролоо дээшлүүлэх хоёрдугаар зэрэглэлийн сургалтад хамрагдсан юм. Сургагч багш Скот Гиллиганы удирдуулсан сургалт онол практик хосолсон хэлбэрээр долоо хоногийн турш үргэлжилж ням гарагт өндөрлөв.



Өнгөрсөн хоёрдугаар сард АХБХ-ны футзалын захирал Али Тарголиз манай эх оронд айлчилсан. Монголын залуучуудын футзалын шигшээ баг Азийн АШТ-ий шилдэг наймт үлдсэн. МХБХ-ны Ерөнхийлөгч 2017 оныг дасгалжуулагчийн боловсролыг дэмжих жил болгон зарласан зэрэг олон амжилт ололт давхцсан энэ жил уг сургалтыг зохион байгуулсан гэдгээрээ онцгой ач холбогдолтой юм.

Мөн футзалын шигшээ багийн дасгалжуулагч АХБХ-ны футзалын II зэрэглэлтэй байх шаардлагатай. Иймд манай улсад зайлшгүй зохион явуулах цаг нь болсон сургалт байв.

Д.Өлзий
相关新闻