ДАШТ-д хүч үзэх пауэрлифтингийн тамирчид Минск хотыг зорьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай улсын баг тамирчид даваа гарагт тэмцээн болох Минск хотыг зорилоо.
Беларусь улсын нийслэл Минск хотод пауэрлифтингийн “raw classic” төрлийн насанд хүрэгчид, өсвөр үе, залуучууд, ахмадын ДАШТ энэ сарын 14-15-нд болно. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо/МПНХ/-ны долоон тамирчин оролцоно.
Тус тэмцээний өсвөр үеийн -105 кг-д Д.Шижирбаатар, мастер-1 ангилалд С.Энхбат, 83 кг-д Д.Алтанхуяг, Ю.Сүх-Очир, -120 кг-д Ц.Баярхүү нар оролцох бол насанд хүрэгчдийн 93 кг-д Ц.Отгондалай, 105 кг-д Х.Энхболд нар дэлхийн аваргын төлөө хүчээ сорино.

Д.Өлзий