“Ховд Мон-Алтиус” баг Үндэсний лигийн аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ховд Мон-Алтиус” баг сагсанбөмбөгийн Үндэсний супер лигийн аварга болсноор МҮСБХ-ны Үндэсний супер лигийн 2017 оны улирлын тоглолт өндөрлөлөө.
Энэ жилийн лигийн шигшээд буюу аваргын “Альянс Тех Харцага”, “Ховд Мон-Алтиус” багууд учраа таарсан юм. Хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт өчигдөр болов. Цувралд 3:0-ээр “Ховд Мон-Алтиус” тэргүүлж байсан болохоор “Харцага”-ын хувьд хожигдох эрхгүй тоглолт байв. Тэд тоглолтыг сайн эхлүүлж чадсан юм.
Тус багийн Э.Дөлгөөн гайхалтай тоглосон бөгөөд эхний хагас 45:45-аар тэнцүү өндөрлөсөн. Ширүүн өрсөлдөөнтэй болсон энэ тоглолт эцсийн мөчид 93:88-аар “Ховд Мон-Алтиус” баг өрсөлдөгчөө буулган авч, цувралд 4:0-ээр илүүрхэн Үндэсний аваргаар тодорч 25 сая төгрөгийн эзэд болсон юм. Харин дэд байр эзэлсэн харцагачууд 15 сая төгрөгийн шагнал хүртлээ.

Д.Өлзий