Дугуйн парад 220 км аялжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт дугуйн холбоо байгуулагдаж анхны аяллаа хийж Мөрөнгөөс Булганы чиглэлд 220 км аялжээ. Аялал ард иргэд аж ахуйн нэгж, байгууллагуудын албан хаагчдыг дулааны улиралд унадаг дугуй унаж цаашлаад хэрэглэж хэвших хандлагыг бий болгох, дугуйгаар явахад хүний биед хэрэгцээтэй эерэг сайн талуудын ач холбогдолыг таниулахаар анхны аяллаа хийж 30 орчим иргэд оролцжээ.
Мөн аяллын үеэр Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газрын хамт олон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран оролцсон байна. Дугуйн холбоо цаашид үйл ажиллагаа өргөжүүлэн унадаг дугуй сонирхогчдыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд албан байгууллага бүр дугуйн зогсоол хийж байршуулах, урин дулааны цагт тодорхой аялалыг тогтмол хийж хэвших зэрэг ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлнэ гэдгийг Хөвсгөл аймгийн дугуйн холбооны тэргүүн Ц.Гансүх хэлж байлаа.

Б.Гантуяа