Ховд голын усны түвшин өнгөрсөн жилийнхээс бага байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ховд голын усны түвшин 226 см болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 60 см-ээр бага байна. Энэ талаар аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны статистик мэдээлэлд дурджээ.
Ховд гол нь Төв Азийн гадагш урсгалгүй ай савын гол мөрнүүд дотроо хамгийн их устай бөгөөд усны түвшин 260 см-д хүрэхэд үерийн түвшин, 300 см-д үерийн аюултай түвшинд тооцогдох аж. Голын түвшин өмнөх жилүүдээс ийнхүү бага байгаа нь хаврын улиралд цаг агаар харьцангуй сэрүүвтэр байж, голын усыг тэтгэх уулын цас хайлсан даруйдаа газарт шингэсэнтэй холбоотой гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.
Тус голын нийт ус хураах талбай нь 58 000 км.кв ба 593 км урсаж Хар ус нуурт цутгадаг юм. 2013 оны 7 дугаар сард үерийн аюултай түвшинд хүрсэн голын ус эргээсээ хальж, Өлгий сумын 4, 5, 9 дүгээр багийн зарим айл өрхүүд усанд автаж байжээ. Түүнээс хойш орон нутгаас хөрөнгө гаргаж, Өлгий хотын дотор голын эргийн дагуу хамгаалалтын далан босгосон аж.
Гэхдээ борооны улмаас голын түвшин нэмэгдэж болзошгүй тул үер усны аюулаас цаг ямагт сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШГ-аас анхааруулж байна.

Ө.Нурболат