“Багахангай марафон-2017” зургаа дахь жилдээ амжилттай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Багахангай марафон-2017” өсвөр үе, ахмад үе, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо.
Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос Багахангай дүүргийн ЗДТГ-тай хамтран 6 дахь жилдээ зохион байгуулж буй тус тэмцээнд Аврагч спорт хороо, Алдар спорт хороо, Хилчин спорт хороо, Од клуб, Үсрэлт XXI зуун клуб, Акелес клуб, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Баянзүрх, Орхон-Уул, Дархан-Уул, Булган, Дорнод, Хөвсгөл, Төв, Увс, Өмнөговь, Хэнтий, Ховд, Дорноговь, Сүхбаатар аймаг, ЗХ-310, 032, 311,017, Хилийн цэргийн 0306-р анги зэрэг 30 гаруй байгууллага, 7 дүүрэг, 13 аймгийн 600 гаруй тамирчид оролцлоо.
Багахангай дүүргийн аварга шалгаруулах тэмцээний 18-49 насны эмэгтэй төрөлд Хот тохижилтын албаны ажилтан Б.Нандинчимэг тэргүүн байр эзэлж, 2-р хорооны ажилтан Э.Мөнхлхам, 1-р хорооны иргэн Г.Аварзэд нар удаалжээ. Мөн насны эрэгтэй төрөлд Хот тохижилтын албаны ажилтан Д.Эрдэнэбаяр тэргүүлж, 2-р хорооны иргэн Л.Мөнгөнсуурь, Хот тохижилтын албаны ажилтан Д.Лхагвадорж нар шалгарсан байна.
Тэмцээний 50-аас дээш насны эмэгтэй төрөлд Хот тохижилтын албаны ажилтан Ш.Гаамаа тэргүүлж П.Гаамаа, Д.Эрдэнэтуяа нар 2, 3 дугаар байр эзэлжээ. Харин эрэгтэйчүүдийн төрөлд Ц.Чулуун-Эрдэнэ тэргүүн байр эзэлж, С.Батчулуун, Ч.Бат-Эрдэнэ нар 2, 3 дугаар байрт шалгарсан байна. “Шилдэг байгууллага”-аар Хот тохижилтын алба шалгарч цом, мөнгөн шагналын эзэн болжээ.

Д.Өлзий