Кёкүтэнхо Н.Цэвэгням анхны Монгол ояката болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /мОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд Монгол хүн анх хөл тавьсан алтан хараацайнуудын нэг Кёкүтэнхо Н.Цэвэгням анхны сумогийн дэвжээ эзэмшсэн Монгол ояката болов.
Сумо бөхийн ертөнцөд ояката Томозүна нэрээр дуудагдах Н.Цэвэгням 42 настай. Тэрбээр 1992 онд анх сумогийн дэвжээнд хүч үзэж эхэлсэн бөгөөд Макүүчи зиндаанд 99 башёд барилдаад, 2015 оны долдугаар сард зодог тайлсан билээ.
Кёкүтэнхо Н.Цэвэгням 37 настайдаа 2012 оны тавдугаар сарын башёд түрүүлж, Японы Эзэн хааны цом хүртэж байсан юм. Кёкүтэнхо Н.Цэвэгням 2005 онд Японы иргэн болж, нэрээ Оота Масарү болгон өөрчилжээ.

Томозүна дэвжээг тэргүүлж байсан Томозүна ояката өнгөрсөн даваа гарагт 65 нас хүрч, тэтгэвэртээ гарч Кёкүтэнхо Н.Цэвэгнямд өөрийн дэвжээг ийнхүү хүлээлгэн өгсөн байна. Томозүнагийн дэвжээндээ үлдэж, Оошима нэрээр өсвөрийн сумочдыг хариуцах бөгөөд Кайки нэрээр сумод барилдаж байсан Томозүна цаашдаа Сумогийн холбоонд ажиллах сонирхол байгаа аж.

Д.Өлзий