Манай туялзуур сэлэмчид тивийн аваргын төлөө өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-15 13:12:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хонконг хотноо зургадугаар сарын 16-20-нд зохион байгуулах туялзуур сэлэмний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай зургаан тамирчин ур чадвараа сорино.

Тус тэмцээн эрэгтэйчүүдийн төрөлд Э.Дөлгөөн, Ц.Жигжидсүрэн, Б.Амарболд нар өрсөлдөх бол эмэгтэйчүүдээс О.Цолмон, Б.Анударь, Г.Халиунаа нар ур чадвараа сорин оролцоно. Манай туялзуур сэлэмчид ганцаарчилсан болон багийн төрөл ур чадвараа сорин өрсөлдөх юм.

Д.Өлзий 
相关新闻