Бэлгэдлийн гарааны таван тоглогчийг тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-06-15 13:32:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/-ноос өнөөдөр “Үндэсний супер Лиг-2017”-гийн медальт байрт шалгарсан багуудад мөнгөн шагнал, аваргын тугийг хүндэтгэлтэйгээр гардууллаа.

Энэ оны улирлын аваргаар “Ховд Мон-Алтиус” баг шалгарч “Альянс Тех Харцага”, “Архангай Алтан Дорнодын дайчид” хоёр, гуравдугаар байр эзэлсэн билээ.


 
Үндэсний супер Лиг-2017”-гийн Бэлгэдлийн гарааны таван тоглогчоор холбон тоглогч Чой Рү Ри /”Альянс Тех Харцага”/, хамгаалагч Т.Санчир /”SBL Хасын Хүлэгүүд”/, довтлогч Роберт Тунер /“Архангай Алтан Дорнодын дайчид”/, довтлогч А.Гансүх /“Ховд Мон-Алтиус”/, төвийн тоглогч: Рик Жэксон /“Ховд Мон-Алтиус”/ тус тус шалгарсан юм.  Манай шилдэг сагсанбөмбөгчдийн нэг Т.Санчир “SBL Хасын хүлэгүүд” багт тоглосон ч хүрэл медалийн төлөөх тоглолтод “Архангай Алтан Дорнодын дайчид”-ад ялагдсан юм.
 
Д.Өлзий
相关新闻