Есөн компанийн хувьцааны ханш буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-15 17:49:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаа “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 25 хувьцаат компанийн 118,130 ширхэг хувьцаа арилжсанаас 13  компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан  байна.

Харин 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Ган хийц"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар өссөн бол "Говь” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.96 хувиар уналаа.

Мөн өдрийн Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 24,387 ширхэг үнэт цаас 2 тэрбум 411 сая 567 270 төгрөгөөр арилжсан байна.

 Ингэснээр "MSE ALL" индекс 816.47 нэгж болж 1.97 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 428 тэрбум 293 сая төгрөгт хүрчээ.
Б.Заяа 
相关新闻