МУГЖ Д.Алтанхуяг “Галт шувуу” бүжгэн жүжигт гоцолно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан "Токио Комаки балет" компанийн айлчлан тоглолт өнөөдөр УДБЭТ-ын тайзнаа “Галт шувуу” бүжгэн жүжгээр эхэлнэ.
Энэ удаад Монгол болон Япон улсын ГХЯ, БСШУСЯ, Соёл урлагийн газар, УДБЭТ, Монголын балетын хөгжлийн сан, Үндэсний дээд сургууль зэрэг балетын чиглэлээр хоёр орны уран бүтээлчид хамтран ажилласны үр дүнд энэхүү бүжгэн жүжиг болон "Шопениана" балетыг Монголын үзэгчдэд толилуулах юм.
Тус тоглолтод МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг урилгаар оролцож, гол дүр Иван хунтайжийн дүрд бүжнэ.
"Токио Комаки балет" компани нь 2016 онд 70 жилийн ойгоо тэмдэглэсэн, Японы анхны балетын компани юм. Тус компани УДБЭТ-тай хамтын ажиллагаа эхэлснээс хойш хагас зуун жилийн түүхийг бүтээсэн бөгөөд гурав дахь үеийнх нь төлөөлөл 48 хүний бүрэлдэхүүнтэй баг Монголд ирээд байна.
"Галт шувуу" бүжгэн жүжиг нь Игорь Станиславский хөгжмийг нь бичиж, Сергей Петрович Дягилевийн удирдсан "Русь балет" труппын бүжигчид 1910 онд Парисын театрт анх удаа тоглосон бүтээл юм. "Токио Комаки балет" компани 1954 онд энэхүү бүжгийн жүжгийг Токиод анх удаа тайзнаа тавьсан юм.
"Шопениана" нь Фридрих Шопены хөгжим, С.П Дягилевийн удирддаг байсан "Ле Селфрид" балетыг "Русь балет" трупп 1909 онд дэлхийд анх удаа тайзнаа тоглосон бөгөөд "Токио Комаки балет" компани 1949 онд Японд анх удаа тоглож байсан уран бүтээл юм. Энэхүү бүжгэн жүжгийгг Монголд "Шопениана" нэрээр тайзнаа тоглож, олон нийтэд таниулсан бөгөөд романтик уянгын сэдвээр бүтээсэн учир Комаки балетын урын сангийн төлөөлөл болж, олонтаа тоглогдсон сайхан бүтээл билээ.
Тоглолтын тасалбар 30-80 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Ж.Болор