Гурван улсын худалдаа, эдийн засгийн дээд хэмжээний уулзалтаар 24 санамж бичиг байгууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, ОХУ, БНХАУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын 13 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар гурван тал Туушин зочид буудлын хурлын танхимд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав ярихдаа, “Хэлэлцүүлэгт гурван улсын бүс нутгийн худалдаа аж, үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн 350 гаруй төлөөлөл цуглан, бүс нутгийн онцлог, нөөц боломжтой танилцан, гурван улсын хил худалдаа, хамтын ажиллагааны хэрэгцээ, боломжуудыг хэлэлцлээ. Мөн гурван улсын Танхимуудын сайн туршлага, оролцооны талаар санал солилцож, хамтын ажиллагааны нэгдсэн ойлголтод хүрсэн. Манай талаас эдийн засгийн коридорын асуудлыг чухалчилсан. Мөн Засгийн газрын хэмжээнд шийдсэн асуудлыг гардан хийх нь бизнесийнхэн. Тэр утгаараа гадны төлөөлөгчдийг Ерөнхий сайд хүлээн авч уулзаж санал солилцсон. Бизнес уулзалт амжилттай болж өндөрлөлөө. Сая нийт 24 санамж бичигт талууд гарын үсэг зурав.
Тухайлбал, ОХУ-ын Томск хот хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цахилгаан станц бусад дэд бүтэц, үйлдвэрлэлийн төсөлд, Красноярск хязгаар хөрөнгө оруулалтын таатай нөхцөлд газар тариалан, үйлдвэрлэлийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг илэрхийлж, мөн гурван улсын хамтын ажиллааг 2020 онд өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг тодотголоо.
Мөн ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүнсүнт хошуу нь аж үйлдвэрийн парк, мах, ХАА-н чиглэлээр хамтран ажиллах болон хил дамнасан аж үйлдвэр, худалдаа, соёлын хамтын ажиллааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол Эрээн хот нь бүс нутгийн бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тууштай ажиллаж байгааг дурдан Монгол Улсаас жигнэсэн мах, мод, модон бүтээгдэхүүнийг импортлох боломжтойг илэрхийллээ” гэв.
Харин ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Н. Катырин “Ямар ч замыг тавихад эхний алхамаа сайн хийх ёстой. Тэгвэл гурван улс 13 дахь алхамаа хийлээ. ОХУ-аас 14 бүс нутгийн ХАҮТ-ын 65 хүнтэй бүрэлдэхүүн ирж ажиллалаа. Нийт 40 компанийн төлөөлөгч ирсэн. Манай төлөөлөгчид монголын хоёр компанитай хамтран ажиллахаар боллоо. Манай улс нийт 14 санамж бичгийг байгуулсан. Монголын орон нутгийн ХАҮТ-уудтай гэрээ байгууллаа. Гурван талт дээд хэмжээний уулзалтын үр дүнд сэтгэл ханамжтай байна. Бидний зорилго бол бизнесийнхний хамтын ажиллагааг өргөжүүлэх бөгөөд энэ удаагийн уулзалт харилцан ашигтай, үр дүнтэй болсныг онцлоход таатай байна. Мөн МҮХАҮТ уулзалтыг дээд түвшинд зохион байгууллаа” хэмээн онцолсон юм.
Мөн үеэр БНХАУ-ын Олон улсын Худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чин Жөн хэлэхдээ,
Гурван улсын худалдаа, эдийн засгийг хөгжүүлэх энэхүү уулзалт нь талуудын хамтын ажиллаагаа бүс нутгийн хэмжээнд чиглүүлэхэд үр дүнгээ өглөө. Манай талаас 10 бүс нутгийн Олон улсын Худалдааг дэмжих хорооны гишүүн 50 хүн оролцов. МҮХАҮТ эл уулзалтыг маш сайн зохион байгууллаа. МҮХАҮТ-ын салбаруудтай Өвөрмонгол, Бээжин, Шиньжин, Хэбэй мужийн Худалдааг дэмжих хороод хамтран ажиллахаар гэрээ байгуулсан” гэв.
Ийнхүү Улаанбаатар хотноо зургадугаар сарын 15-16-нд болж буй Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулган өндөрлөж байна.
Хоёр өдөр үргэлжилсэн уг чуулганаар “Монгол, ОХУ, БНХАУ-ын хил орчмын худалдаа болон бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн механизм” сэдвийг хэлэлцэж, уул уурхай, дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, хүнс хөдөө аж ахуй үйлдвэрлэл, хил гааль, татварын асуудлаар салбар хуралдаанууд болж, гурван улсын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, хөрөнгө оруулалт татах, хил орчмын худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, салбаруудад хэрэгжүүлэх боломжтой томоохон төслүүдийг харилцан танилцууллаа.

Б.Заяа