Нүүдэлчдийн соёлын наадмаар зөвхөн монгол үндэсний хувцас өмсөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.Нүүдэлчдийн соёлын наадамд оролцогч хүн бүр монгол үндэсний хувцастай байна.
Завханы Эрдэнэхайрхан сумд болох нүүдэлчдийн соёлын наадам нь Монголд анх удаа нүүдэлчдийн ахуй соёлыг түгээн дэлгэрүүлж сурталчилсан наадам байх болно гэдгийг зохион байгуулагчид мэдээлж байна. Энэ үеэр наадамд хүрэлцэн ирсэн зочид, жуулчид, зохион байгуулах ажлын хэсгийнхэн монгол үндэсний хувцас заавал өмсөх ажээ.
Мөн үеэр үйлчлэх үйлчилгээний газрууд зөвхөн монгол үндэсний хоолоор үйлчилж монгол гэрт монгол ахуйд тухлах аж. Наадмын үеэр чиглүүлэгч гайдууд наадамд хүрэлцэн ирсэн зочдод англи, орос монгол хэлээр наадмын хөтөлбөрийг танилцуулах юм байна. Түүнчлэн наадмын гол талбайд автомашин оруулахгүй бөгөөд энд зөвхөн хөсөг тэрэг, тэмээ, морь, хайнагаар үйлчлэх ажээ. Энэхүү наадам орчин үеийн техникийн дэвшлийг сурталчлахаас илүүтэй нүүдэлчдийн монгол ахуйг газар дээр нь үзүүлсэн, үйлчилсэн наадам байх болно гэдгийг зохион байгуулагчид хэллээ.

Б.Мягмарсүрэн