Цаг агаарт зориудаар нөлөөлсний дүнд Завханы нийт нутгаар бороо оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Өнгөрсөн тавдугаар сард Завхан аймгийн нийт нутгаар хуурайшилт ихтэй байсан байна. Тиймээс зургадугаар сарын 3-нд дөрвөн удаа үүлэнд зориудаар нөлөөлжээ. Үүний үр дүнд Цагаанхайрхан суманд 3.2 мм, өмнөд хэсгээр 05.-0.6 мм хур тунадас оржээ.
Мөн 8, 9-нд цаг агаарт зориудаар нөлөөлөх “Завхан-Бороо1” экспедиц хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулжээ. Дээрх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөвт дүгнэлт хийж говийн чиглэлийн Алдархаан, Эрдэнэхайрхан, Завханмандал, Дөрвөлжин, Ургамал сумдын нутгаар цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулахад аймгийн нийт нутгаар хур тунадас оржээ. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг явуулснаар хамгийн их нь Тэс сумын нутгаар 33.0мм, Баянхайрхан сумын нутгаар 23.3мм, Яруу сумын нутгаар 19.0мм гэхчлэн таван сумын нутагт бороо их оржээ. Харин хамгийн бага нь Ургамал сумын нутгаар 0.9мм, Сантмаргаз сумын нутгаар 0.8 мм, бусад сумдын нутгаар 4,0- 13.0 мм хур тунадас орсон байна.

Хөрсний гүний чийгшлийг үйл ажиллагааны дараа шугамаар тодорхойлж үзэхэд Дөрвөлжин сумын баруун, Ургамал сумын зүүн өмнөд хэсэгт 3-5см, Дөрвөлжин сумын хойд, Завханмандал сумын өмнөд хэсэгт 13-18см, Эрдэнэхайрхан сумын өмнөд, зүүн хэсэг, Алдархаан сумын баруун хэсэгт 10-18см, Яруу сумын баруун хэсэг, Алдархаан сумын хойд хэсэгт 20-23см гүнд чийг нэвчсэн байсан талаар аймгийн УЦУОША-аас мэдээллээ.
Ойрын өдрүүдэд аймгийн нийт нутгаар халах төлөвтэй байгаа бөгөөд шаардлгатай тохиолдолд үүл угтаж харвалт хийх ажээ.

Б.Мягмарсүрэн