“Чөлөөт хос” жүжгийг Якутад тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-06-19 11:18:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УДЭТ-ын уран бүтээлчид ОХУ-ын Якут улсын П.А.Ойунского-ийн нэрэмжит Драмын эрдмийн театрын урилгаар УГЗ Ч.Найдандоржийн найруулга Италийн алдарт зохиолч Дарио-Фогийн “Чөлөөт хос” мюзикл инээдмийн жүжгийг энэ сарын 21-27-нд толилуулна.

Тус тоглолт нь үндэсний урлаг соёлоо сурталчлах, монголын уран бүтээлчдийг гадаадын улс оронд таниулах, хоёр орны театрын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой. 
Энэ үеэр уран бүтээлчид Якут улсын П.А Ойунского-ийн нэрэмжит Драмын эрдмийн театрын үйл ажиллагаатай танилцахаас гадна цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах юм.

Айлчлан тоглолтын бүрэлдэхүүнд МУУГЗ, УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу, МУГЖ Г.Урнаа, СТА Ц.Баясгалан, Э.Тодгэрэл, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, дууны найруулагч А.Од-Эрдэнэ нар багтжээ.

Дашрамд дурдахад, “Чөлөөт хос” жүжгийн Антониагийн дүрээр СТА Ц. Баясгалан 2015 оны "Гэгээн муза" наадмаас шилдэг эмэгтэй гол дүрийг хүртэж байсан билээ.

Ж.Болор
相关新闻