Эх орны хоймор нутаг Хөвсгөл аймгийн 10 бахархал
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Монгол орны хойморт орших Хөвсгөл нутаг түүхийн ховор үнэт бүтээлүүд, онгон дагшин байгаль, ан амьтан, мал сүргийн тоо толгойгоор улсад тэргүүлдэг Монгол улсын аялал жуулчлалын тулгуур төв юм.
Хөвсгөл аймаг нь 107,2 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэрийг эзлэн Монгол орны умард хязгаарын байгалийн үзэсгэлэнт орчинд оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг бол Бүрэнхаан уулын ноён оргил Мөнх сарьдаг 3491 метр өндөр юм. Хөвсгөл аймаг нь эх орны торгон хойморт Завхан, Архангай, Булган аймаг, ОХУ-ын Буриад, Тува улстай хил залган оршдог байгалийн үзэсгэлэн бүрдсэн аялал жуулчлалын тулгуур бүс нутаг.
Тагна Саяан, Улаан тайга, Хорьдол Сардаг, Булнайн нуруу зэрэг өндөр уул нуруу, хөвч тайга, бэсрэг уулсын тэгш өндөрлөг, Дэлгэрмөрөн, Тэнгис, Шишгэд, Идэр Эг, Үүр, Уялган, Тэс зэрэг гол мөрөн, Хөвсгөл нуур, Цагаанннуур, Сангийн далай, Жугнай, Тунамал зэрэг нуур бүхий байгалийн үзэсгэлэн цогцолсон хөвч хангай уул усны орон болсон тус аймгийнхан нутгийнхаа онцлогийг харуулсан 10 бахархалаа ийнхүү тодорхойлжээ
Хөвсгөл далай Монгол орны гадаргын цэнгэг усны нөөцийн 64,1 хувийг агуулдаг


Монгол орны цэнгэг усны нөөцийн 65 хувийг агуулж байдаг Хөвсгөл нуур нь эрдэмтдийн судалж тогтоосноор 7-8 сая жилийн настай, нуурын мандал нь 2760 хавтгай дөрвөлжин, ус хураах талбай нь 4940 шоо км хавтгай дөрвөлжин талбайд 383.7 шоо км ус агуулж байдаг. Өндөр сүрлэг уулсын дунд оршиж байдаг нуурын эргийн урт 414 км,уртаашаа 136 км, өргөшөө 37 км, хамгийн гүн нь 267-2 метр юм. Нуур нь Модон хүй, Хадан хүй, Модот толгой, Бага хүй гэсэн дөрвөн аралтай. Далай ээж нь Монгол орны гадаргын цэнгэг усны нөөцийн 64,1 хувийг агуулдаг ба тунгалагжилтаараа Байгаль нуур, Саргассын тэнгисийн дараа дэлхийд 3 дугаарт , талбайн хэмжээгээр Ази тивд 10 дугаарт ордог.
Алунгоо эх эдүгээгийн Чандмань-Өндөр сумын Аригийн голоор нутаглаж байжээ


Монголын их эзэнт гүрнийг байгуулсан Чингисийн алтан ургийнхны дээд эмэг эх бол Алунгоо хэмээх урианхайжин бүсгүй юм. Алунгоо эх эдүгээгийн Чандмань-Өндөр сумын Аригийн голоор нутаглаж байсан Жарчиуд овогт Ариг урианхай юм. Алунгоо хатны таван хүүхэддээ өсгөхдөө эе эвийг дээдэлж явахыг сургасан сургаал нь Монголчуудын түүний дотор монгол төрийн эрхэмлэж явах эрхэм зарчим юм. Алунгоо эхийн 5 сумны домог бол монголчуудын эв эеийн бахархал, үр хүүхдээ сургах хамгийн том соёл юм.
Монголын хамгийн өндөр буган хөшөө Хөвсөглд бий


Монголын 2 дахь их хаан Өгэдэйн Эрчү хотын туурь, 4 дэх их хаан Мөнх хааны гэрэлт хөшөө, орд өргөөний туурь, шадар ван Чингүнжавын шороон хэрэм, Цагаанчулуутын их овоо, Даян дээрхийн агуй зэрэг түүх хосгүй дурсгалт олон газрууд байдаг.
Хүрлийн үеийн дурсгал болох буган чулуун хөшөө Дэлхийд 750 –иад байгаагийн 600 шахам нь монголд байдаг. Тус аймагт 140 орчим буган чулуу байгаагаас Монголын хамгийн өндөр буган хөшөө Эрхэлийн Улаантолгойн буган чулуу Алаг-эрдэнэ суманд бий. / 3,9 м өндөр /
Мөн Уушгийн өврийн буган хөшөөний цогцолбор нь нэг дор 15 буган хөшөө, Бадрахын өвөр, Бадарын нуруу, Сөрт, Нүхт, Цохиот, Хядга, Зуны голын хөшөөнүүд, Бичигт булан, Орюк хад, Өвөр толгой, Цахир хадны зосон зураг, түрэг бичээс болон олон арван хиргисүүр, булш бунхан гм 11000 гаруй дургалууд байна.
Өв соёлын өргөө гэр


Хөвсгөлд олон угсаатны соёлын үнэт зүйлс холилдон нутгийн өвөрмөц өв уламжлалыг буй болгожээ. 1921 оноос өмнө Засагт хан, Сайн ноён хан, Түшээт хан 3 аймаг, Богдын их шавь дархад 3 отог, Жалханзын шавь, Хөвсгөл нуурын урианхайн хязгаарт харьяалагдан, 7 хошуу, 14 гэр харуулд хуваагдаж байв. Нийт 70 гаруй хүрээ хийд, дуган байжээ. Дарва бандида, Жалханз хутагт Дамдинбазар, Халзны хамба Моломдагва, мэргэн гүн Гомбожав нарын хутагт мэргэдийн номын өргөөнөөс гадна монголчуудын уламжлалт шүтлэг бөө мөргөл дархад, хотгойд, буриад, цаатан нарт хүчтэй хөгжиж, Далай Чойнхорын хошуу урчуудаараа монгол даяар алдартай болжээ.
Цаа,цаатан


Хөвсгөл аймгийн зургаа дахь хошуу мал болсон цаа, цаан сүрэг, цаатан иргэдийн аж амьдралыг гадаад дотоодын иргэдэд сурталчлан таниулах зорилготой жил бүр “Цаатан фестиваль” наадамыг 7 сарын 6,7-нд “Далай тур” жуулчны баазад зохион байгуулдаг эвент арга хэмжээ болжээ.
Хөвсгөлийн их тайгаар нүүдэллэн цаа маллаж аж төрдөг, эртний уйгарчуудын удам угсааг авч яваа тайгын нүүдэлчин иргэд нь уйгар угсааны монголжсон соёд урианхай юм. Тэднийг эрт дээр үеэс цаа маллан аж төрдөг учир цаатан хэмээн нэрлэсэн. Цаатангууд нь өөрийн гэсэн хэл соёл,, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх амьдралын хэв маягтай уйгар угсаатны цөөнх болж байгаа бүлэг юм. Цаатангууд аж төрөх, амьдралын эх сурвалж цааг маллан ашиг шимийг ашиглаж аж төрдөг. Цааны сүү, цагаан идээг боловсруулан авч, уналга, эдэлгээнд ашигладаг. Агталсан эр цааг зарь, агтлаагүйг этэр, эм цааг мянджиг, үр төлийг нь хугаш, тасман, донгор, дунгуй, хуудай гэх ба нас гүйцсэн зарь дунджаар 50-70 кг ачааг даан, өдөрт 60-70 км замыг туулах чадвартай юм.
Хөвсгөлийн их тайгаар нүүдэллэн цаа маллаж аж төрдөг, эртний уйгарчуудын удам угсааг авч яваа тайгын нүүдэлчин иргэд нь уйгар угсааны монголжсон соёд урианхай юм. Тэднийг эрт дээр үеэс цаа маллан аж төрдөг учир цаатан хэмээн нэрлэсэн. Цаатангууд нь өөрийн гэсэн хэл соёл,, ёс заншил, шашин шүтлэг, аж төрөх амьдралын хэв маягтай уйгар угсаатны цөөнх болж байгаа бүлэг юм. Цаатангууд аж төрөх, амьдралын эх сурвалж цааг маллан ашиг шимийг ашиглаж аж төрдөг. Цааны сүү, цагаан идээг боловсруулан авч, уналга, эдэлгээнд ашигладаг. Агталсан эр цааг зарь, агтлаагүйг этэр, эм цааг мянджиг, үр төлийг нь хугаш, тасман, донгор, дунгуй, хуудай гэх ба нас гүйцсэн зарь дунджаар 50-70 кг ачааг даан, өдөрт 60-70 км замыг туулах чадвартай юм.
Энергийн төв цэг


Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутгийн Эрхэл нуурын зүүн хойд хэсэгт орших Эрдэнэ хайрхан уулын өвөрт 2080 метртийн өндөрт орших цэгт хойд өргөргийн 500, зүүн уртрагийн 1000 хэмийн солбилцолд огтолцдог цэг байна. Дэлхийн бөмбөрцөгийн өргөрөг уртраг тэгш хэмээр огтолцох дөрвөн тохиолдол байдаг. Хуурай газар огтолцох хоёр цэгийн нэг нь манай улсын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг, нөгөө нь Канад улсын Вининипег хотын төвд таардаг. Өргөрөг уртрагийн огтолцох цэг нь хүн амьтны биеийг цэнэглэгч байгалийн энергийн бөөгнөрөл буй болдог хэмээн үздгээс энэ цэгт хүмүүс олноор очдог болжээ.
Дархадын хотгорын бүх нуурт тул загас байдаг


Монгол улсын улаан номд орсон цэнгэг усны “хаан” загас тул Дархадын нуурууд, Шишхид, Шарга Тэнгис, Эг, Үүр, Идэрийн голууд болон Сэлэнгэ мөрөн, Дэлгэр Мөрөнд тархсан 40 гаруй жил насалдаг. Дундаж урт нь 60-100 см, 6-10 кг жинтэй. Эг, Үүрийн голын 1км –т дунджаар 10 тул загас байдаг. Дархадын цагаан загас нь омуль загасны төрөл бөгөөд мөнгөлөг цагаан хайрстай, сайн чанарын амтлаг махтай. Дархадын хотгорын бүх нуурт тул загас байдаг. Нас гүйцсэн загас 40 см урттай, 1 кг орчим жинтэй. Эмчилгээний зориулалтаар мах, шөлийг нь хэрэглэдэг. Майский, Ф.Оссендовски нарын хүмүүс Оросын Цагаан хаан зоогийн ширээнд онцгой зочинд зориулан Дархадын цагаан загасыг тавьдаг байсныг бичиж үлдээжээ.
Б.Гантуяа
Х.Баасансүрэн