Хөрөнгийн биржийн арилжаагаар 17 249 ширхэг хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-19 17:53:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 16 хувьцаат компанийн 17 249 ширхэг хувьцаа арилжсанаас 10  компанийн хувьцааны ханш өссөн байна.
 
Харин 4 компанийн хувьцааны ханш буурсан  бол 2  компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Үүнээс “Говь"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.51 хувиар өссөн бол "Авто импекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.82 хувиар уналаа.

Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 27 163 ширхэг үнэт цаас  2 тэрбум 707 сая 877 300 төгрөгөөр арилжаалсан байна.

Засгийн газрын үнэт цаасны багцын арилжаагаар 2682 ширхэг үнэт цаас 263 сая 586 960 төгрөгөөр арилжаалсан байна.

 Ингэснээр "MSE ALL" индекс 832.31 нэгж болж 1.67 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 453 тэрбум 494 сая 429 870 төгрөг болжээ.

Б.Заяа 
相关新闻