Автобусны жолооч нар уран жолоодлогоор уралдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ "Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл”-ийн гурван баазын хэмжээнд 2017 оны байгууллагын аварга шалгаруулах “Уран жолоодлого, ур чадвар”-ын тэмцээн болж байна.
Жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, ур чадвар, эв нэгдлийг бэхжүүлэх дээшлүүлэх үндсэн зорилготой. Өмнөх жилүүдэд цөөхөн тооны жолооч нар оролцдог байсан бол энэ жил гурван баазын бүх жолооч нар тэмцээнд оролцож нэгдэн нийлж, туршлага, ур чадвар авхаалж самбаагаа сорьж байгаагаараа онцлогтой. Тэмцээн энэ сарын 13-наас эхэлж, бааз бүхэн дотроо зохион байгуулж буй юм. Энэ сарын 24-нд нэгдсэн дүнгээ гарган байгууллагын аваргаа тодруулна. Уран жолоодлогын тэмцээнд автобусны гурван баазын 10 хэсгийн 392 жолооч оролцож байна. Тэмцээнд оролцож буй жолооч нараас хууль эрх зүй онолын тестийн шалгалт авснаас гадна 90 градус ухрах, буудлын халааст орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадвараа сорьж байна. Тэмцээн нь ажилтан ажиллагсдаа сурган чадавхижуулах, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тогтвортой ажлын байраар хангах чухал ач холбогдолтой юм гэж Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээллээ.

Ж.Батсайхан