Сэлэнгийн Мандал суманд хүүхэд газ үнэртэж нас барсан хэрэг гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Сургуулийн сурагч болон бага насны хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч, улмаар амиа алдсан хэрэг сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай болсныг цагдаагийн газраас анхааруулсаар байна. Нийслэлийн хүүхдүүд ийм хэрэгт холбогдож байсан бол одоо хөдөө орон нутгийн хүүхэд өртөх болжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг, Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт энэ сарын 10-11-нд шилжих шөнийн 05 цагийн орчим 16 настай "О” гэгч нь гэрийнхээ хашааны үүдэнд нас барсан байдалтай олдсон байна. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь цагдаагийн хэлтсийн ажлын хэсэг очиж шалгажээ. Урьдчилсан байдлаар хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гадны нөлөөгүй, хордлогын улмаас нас барсан байж болзошгүй гэсэн дүгнэлт гарчээ. Мөрдөн байцаалтаар Түнхэл тосгоны 14-16 насны З, Х, Э, О нар 10-ны өдрийн орой 22 цагийн орчим хүнсний дэлгүүрээс ахуйн хэрэглээний шатагч хий /газ/ худалдан авч үнэртэж хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна.

Ж.Батсайхан