Нийгмийн хамгааллын салбарынхан иргэдэд нээлттэй үйлчлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-20 14:51:15
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Хотгойдын баатар Чингүнжавын талбайд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын энэ оны А/102 тоот тушаалаар Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгуулав.
Тус өдрийн хүрээнд иргэдэд хөдөлмөр эрхлэлт, халамж, эрүүл мэнд, нийгмийн даатгал, гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээг нэг дороос үзүүлэн ажиллалаа. Энэ үеэр иргэд Нийгмийн даатгалын үйлчилгээтэй холбоотой хамгийн их санал хүсэлт ирүүлж мэдээлэл зөвлөгөө авч, элэгний вирүс тоолох үзлэг шинжилгээнд хэрхэн хамрагдах, элэгний эмийг хэрхэн хөнгөлттэй авах талаар сонирхож байв. Нээлттэй өдөрлөгийн хүрээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн салбарт шинээр батлагдсан хууль тогтоомж, шийдвэрийг олон нийтэд хүргэж, гэр бүл, хүүхэд, залуучуудад чиглэсэн сэтгэл зүйн болон хууль эрх зүйн үйлчилгээг үзүүлэн, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авсан байна. Мөн хүүхэд, багачуудын зуны амралтаар хичээллэх дугуйлан, хөгжлийн хөтөлбөр, хүүхдийн "Уран дөш" зуслангийн үйлчилгээний талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэлээ.
Б.Гантуяа 
相关新闻