Сурагчдын дүрэмт хувцасны үнэ өндөр байгааг эсэргүүцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өндөр байгаа асуудлаар Монголын Эцэг, эхчүүдийн холбоо, Монголын сурагчдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийв.
Мэдээлэлд Эцэг, эхчүүдийн холбооны тэргүүн Б.Алтанжолоо, гүйцэтгэх захирал Ц.Эрхэмбаатар, нарийн бичгийн дарга Г.Төгсөө нар оролцсон юм. 2013 оны долдугаар сард БСШУЯ, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас сурагчийн дүрэмт хувцас, үнэ өртгийг шинэчлэн баталсан. Ингэхдээ олон нийтийн хэлэлцүүлэг хийхгүйгээр баталсан нь өнөөдөр эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт учруулж байна гэж тэд хэллээ.
Эцэг, эхчүүдийн холбооны тэргүүн Б.Алтанжолоо “Бид урьд жилүүдэд ахлах ангийн хүүхдийн 3 хос дүрэмт хувцсыг 30-50 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо 90-157 мянган төгрөгөөр авч байна. Шинэчлэн баталсан шинэ дүрэмт хувцас хэт өндөр үнэтэй гарснаас болж анги дотор дүрэмт хувцасгүйгээсээ болоод баян ядуугийн ялгаа гарч байна. Ард иргэдээ санхүүгийн дарамтад оруулж, бизнесийн байгууллагын эрх ашгийг хүүхдүүдээс дээгүүр тавьж байгааг эсэргүүцэж байна. Өндөр үнэтэй дүрэмт хувцасаар бизнес хийх гэж улайрах бус өндөр үнэ цэнэтэй боловсрол олгох хэрэгтэй байна” хэмээлээ.

М.Жавзмаа
Гэрэл зургийг Н.Батбаяр
Гэрэл зургийг Н.Батбаяр