Сэлэнгэ мөрөнд осолдсон хүүхдийг эрэн хайж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-06-20 17:59:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Булган аймгийн Хутаг-Өндөр сум, Хантай багийн “Өргөө зуслан” гэдэг газар Сэлэнгэ мөрөнд осолдсон 17 настай иргэн У-г аврах, эрэн хайх ажиллагааг хоёр өдрийн турш явуулж байна. 
Аймгийн Онцгой байдлын газар ослын дуудлагыг энэ сарын 18-ны 08:59 цагт авч, Эрэн хайх, аврах салбарын 4 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 9 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм. 
Мөн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум, Дуурга багийн “Улаан хадны харз” гэдэг газар 38 настай иргэн Т Эгийн голд осолдсоныг энэ сарын 17-ноос хойш эрэн хайж байна. Харин Увс аймгийн Өмнөговь сум, Улиастай багийн “Унжуу” гэдэг газар 26 настай иргэн М Ховд голын усанд харамсалтайгаар живж нас барсныг аврагчид 14 хоногийн дараа олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.  
Н.Туяа
相关新闻