Таван компанийн хувьцааны ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-20 18:03:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаа “I”, “II", “III" ангилалд бүртгэлтэй 15 компанийн 129 887 ширхэг хувьцаа арилжсанаас таван компанийн хувьцааны ханш өсчээ.

Есөн компанийн хувьцааны ханш буурсан  бол нэг  компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Багануур"  компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 7.94 хувиар өссөн бол "Женко тур бюро” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.43  хувиар унасан байна.

Мөн өдөр "MSE ALL" индекс 830.81 нэгж болж 0.18 хувиар унасан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 453 тэрбум 722 сая 411 681 төгрөг болжээ.  

Б.Заяа
相关新闻