Өмнөговьт 22,5 мян га бэлчээрийг усжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-21 08:06:05
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт энэ ондоо багтаан 22,5 мян га бэлчээрийг усжуулж, малын усны хэрэгцээг хангана. 
Бэлчээр усжуулалтын чиглэлээр орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар баруун бүсийн сумдад бэлчээрийн усан хангамж тааруу, болон хүрэлцээгүй 15 газар инженерийн хийцтэй худаг шинээр гаргах ажээ. 

Шинээр худаг гаргах ажлын 1 дүгээр багцад "Эрхэм сүлд Монгол" ХХК, 2 дугаар багцад "Монтегео ХХК" шалгарсан байна. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр бэлчээрийн 30 худагт нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүрийг худагт суурилуулах тендэрт "Болор ус" ХХК, "Ундарга Өмнөговь" ХК шалгараад байна.  
Мөн бэлчээр усжуулахаас гадна бэлчээрийн менежментийн чиглэлээр Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт ",  "Говийн оюу хөгжлийн сан"-гийн дэмжлэгтэйгээр  "Бэлчээр эрдэнэ" төслүүд хэрэгжиж эхэлж байна. 
Д.Мишигсүрэн
相关新闻